2024.02.01
Орон нутгийн хөгжил
Б.Жаргалмаа гишүүн тойрогтоо хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. Тус дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан байна.
- Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд баригдаж байгаа 640 хүүхийн суудалтай сургуулийн барилгын ажлын төсөв шийдэгдсэн тул 6-р сард хүлээлгэн өгөх боломжтой болжээ.
- Сонгинохайрхан дүүрэг 34-р хороонд “ТАТАХ ХҮЧ” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцахад төсөв байхгүй зогссон байна. Компанийн удирдлагатай уулзаж, барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжийн талаар ярилцлаа. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явц 80%, гадна дулаан, халуун, хүйтэн ус, ус хангамж 50%, гадна холбоо 100%, гадна цахилгаан 100%, гадна бохир 95% тус тус гүйцэтгэлтэй санхүүжилтийн хувь 86%- хийгдсэн байна. Нэмэлт гэрээний дагуу тус цэцэрлэгийн барилгыг байнгын ажиллагаанд оруулах хугацаа нь 2023 оны 08 сарын 15 /гэрээг сунгахаар НХОГ-т албан тоотоор хандсан/ бөгөөд дараах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.
- Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд Жинст цамхаг ХХК-ийн гүйцэтгэж байгаа сургуулийн барилгын ажил халаалтын асуудал шийдэгдсэн. Дотор заслын ажил явагдаж байна.
- Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд баригдаж байгаа Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил дотоод заслын ажил хийгдэж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох аж.