МУИС-ийн УТСОУХНУ-ын сургууль БНСУ-ын Инха их сургуультай хамтарсан төсөл хэрэгжүүлнэ
2024.01.25
Гадаад харилцаа

МУИС-ийн УТСОУХНУ-ын сургууль БНСУ-ын Инха их сургуультай хамтарсан төсөл хэрэгжүүлнэ

БНСУ-ын Инха Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцааны сургуультай Глобал уур амьсгалын өөрчлөлтийн менежмент, хямралыг даван туулахад улс төрийн бодлого шийдвэрийг чиглүүлэх нь сэдэвт хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд хоёр талд сургалт явуулах, ахисан түвшний сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн агуулга тусгах, хүний нөөцийг бэлтгэх, тус төсөлд хамрагдаж буй бүс нутгийн (Солонгос, Монгол, Япон, Хятад, Казахстан, Узбекстан, Киргизстан) их сургуулиудын оюутнуудын дунд Глобаль уур амьсгалын өөрчлөлт, хямралыг зохицуулах, даван туулах асуудлаар хакатон зохион байгуулах зэргийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Инха их сургуулиас төслийн удирдагч, улс төр, олон улсын харилцааны ахисан түвшний сургуулийн декан профессор kim Jong Ho, төслийн ахлах судлаач профессор Robert Kim нартай уулзаж санал солилцов.

Мөн Инха их сургуультай магистрын 1+1 хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх талаар МУИС-ийн  УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат Инха их сургуулийн профессор Myeong Seung Hwan, Kim Hyeonsoo, Changhoon Jung нартай уулзаж хөтөлбөрийн талаар ярилцлаа. 

ШИНЭ МЭДЭЭ