"Хамгийн сайн сургууль гэртэйгээ ойрхон сургууль" гэсэн зарчмаар тууштай, зүтгэлтэй ажилласан гишүүн
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг анх 2020 онд гишүүн болж байхад Баянгол дүүргийн 11 хороо сургуульгүй, 13-р хороо цэцэрлэггүй байсан бол өнөөдөр энэ хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй болж, сургуультай болох нөхцөлийг бүрдүүлж газрын асуудлыг нь шийдвэрлээд байна.
Х.Ганхуяг гишүүн өнгөрсөн хугацаанд "Хамгийн сайн сургууль гэртэйгээ ойрхон сургууль" гэдэг зарчмаар ажиллаж, дүүргийн хэмжээнд 10 хороонд сургууль барих санхүүжилт, шинэ барилга, өргөтгөлийн барилга, газрын асуудлыг шийдвэрлэн ажилласан байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Баянгол дүүргийн 24-р хороо Алтай хотхон, 25, 28-р хороонд Материал Импексийн газар, 16-р хороо Ганданд байрладаг 100 ламын дотуур байрыг буулган сургууль барих газруудыг тус тус чөлөөлөөд байна. Дулааны улирал эхлэхэд барилгын ажлыг эхлүүлэх юм.
Баянгол дүүргийн 24-р хороо “Алтай хотхон”-д 8000м2 талбайг чөлөөлөөд байна. Тус газарт дулааны улирал эхэлмэгц 1200 хүүхдийн суудалтай сургууль барина.
Өнгөрсөн оны 6-р сард иргэдийн хамтаар жагсаал хийж, Нийслэлийн засаг дарга, Ерөнхий сайд нарт 3000 иргэний гарын үсэг бүхий шаардлагыг хүргүүлэн ажилласан. Иргэдийн шаардлага үр дүнд хүрлээ.
Мөн энэ жилээс НЕБ-ын 141-р сургуулийн “Коёо таун”-д байрлах салбарыг нээн ажиллуулж байгаа билээ. БГД-ийн 24-р хорооны иргэдэд нэн тулгамдсан сургууль цэцэрлэгийн асуудал шат дараатай шийдэгдэж байна.
БГД-ийн 16-р хороо Ганданд байрладаг 100 ламын дотуур байрыг буулган 320 хүүхдийн суудалтай сургууль барихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийн хэмжээнд 10 гаруй сургуулийн санхүүжилт, шинэ барилга, өргөтгөлийн барилга, газрын асуудлыг шийдвэрлэн ажилласан байна. Мөн цэцэрлэггүй 13 хорооны асуудлыг шийджээ. Түүнийг анх гишүүн болоход БГД-ийн 11 хороо сургуульгүй, 13 хороо цэцэрлэггүй байсан юм.
Баянгол дүүргийн 25-р хороонд 960 хүүхдийн суудалтай улсын сургууль барих 4000м2 талбайг чөлөөллөө.
Өнгөрсөн 6-р сард Х.Ганхуяг гишүүн дүүргээс сонгогдсон гишүүний хувиар Голден парк, Цоглог, My town хотхоны 3000 гаруй иргэд, ИТХ-ын төлөөлөгч н.Ганчулуун нарын хамтаар газар чөлөөлөх асуудлыг нэн даруй шийдэж өгөх шаардлагыг Хотын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн билээ. Иргэдийн шаардлага ийнхүү үр дүнд хүрч бодит ажил болж байна.