Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт Хэбэй мужид ажиллаж байна
2024.01.19
Гадаад харилцаа

Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт Хэбэй мужид ажиллаж байна

 Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн зорилтод Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Хэбэй мужид ажиллаж байна.               

            Хэбэй мужийн боомт нь хоёр  сая тонн ачаа ачиж буулгах хүчин чадалтай, хятад улсдаа наймдугаарт ордог хуурай боомт нийт 15км2 буюу 1500 га талбай бүхий тус боомт тусгай зориулалтын найман төмөр замтай төдийгүй авто замын сүлжээнд холбогджээ.

      Бээжин хот, Тяньжин, Хэбэй мужийг холбосон энэхүү хуурай боомт нь худалдаа, үйлдвэрлэлийн гол зангилаа болон хөгжиж, 2025 он гэхэд одоо байгаа хүчин чадлаа жилд 10 сая тонн болгон өргөжүүлэх төлөвлөлт хийснээ танилцууллаа.

Хуурай боомтын ач холбогдол нь:

  • Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны өртгийг бууруулах буюу тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацааг бууруулах
  • Бүс нутгийн транзит тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хилийн шилжүүлэн ачилтын зарцуулах хугацааг хоёр дахин бууруулах
  • Орос, Хятад хөрш орнуудын зах зээлийг цаашлаад Ази-Европыг холбож, дамжин өнгөрөх тээврийн орлогыг нэмэгдүүлэх
  • Дотоод экспорт, импортын худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг ач холбогдолтой.

ШИНЭ МЭДЭЭ