2024.01.22
Орон нутгийн хөгжил
БНХАУ-ын Skywell үйлдвэрийн бүрэн цахилгаан 20 автобус Дарханд хүргэлээ
Дархан хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдэд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай байсан учраас өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосон.
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан хотын нийтийн тээврийн шинэчлэлд зориулан 20 ширхэг бүрэн цахилгаан автобуснууд олгохоор шийдвэрлэснээ өнгөрөгч оны 9 сард иргэдтэй хийсэн уулзалтаар танилцуулсан. Уг шийдвэр нь биеллээ олж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан БНХАУ-ын Skywell үйлдвэрийн бүрэн цахилгаан 20 автобус өнөөдөр Дарханд хүргэлээ.
Цахилгаан автобус нь бүрэн цэнэгээрээ 400км туулах хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн тав тух, аюулгүй байдлын баталгаатай, тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх тусгай шат, суудлуудтай. Шинэ автобуснууд 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилгээнд явж эхэлнэ.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22