2024.01.16
Эдийн засаг, Худалдаа
Х.Ганхуяг: Энгийн хувьцааг эзэмшээд иргэд өмчлөх, өвлөх эрхээ эдлэх үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Тогтоолын төсөлд энгийн хувьцааны асуудал орсон. Энгийн хувьцааг иргэд эзэмшдэг болсноор иргэд өмчлөх, өвлөх эрхээ эдлэх үү? Нүүрсний сонсголоор 5,2 сая нүүрсийг ЭТТ компани алдсан гэж ойлгосон. Өнөөдрийг хүртэл тус компаниас мэдээлэл хэлсэнгүй, ямар арга хэмжээ авах вэ? Алдсан нүүрсний хэмжээ зах зээлийн ханшаар 750-800 сая доллар болж байна. Энэ их хэмжээний мөнгө хэзээ ЭТТ компани дансанд орох вэ.
2009 оны ТЭЗҮгээр 750 сая доллароор төмөр замаа бариад холболтын цэгээ хийгээд зөрлөгүүдээ бариад, дохиоллоо хийгээд хөдлөх бүрэлдэхүүнээ аваад 750 сая доллар. Өнөөдөр хөдлөх бүрэлдэхүүн орохгүйгээр тэрбум доллар даваад явсан байна. Яг эцсийн байдлаар холбох цэг нь ороод яг ашиглаж болохоор төмөр зам гэдэг дэд бүтэц хэдээр босох вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.