Баянзүрх дүүрэг нь Байгалийн нөөц, түүх соёлын өв уламжлалыг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангасан ногоон дүүрэг болно
2024.01.15
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүрэг нь Байгалийн нөөц, түүх соёлын өв уламжлалыг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангасан ногоон дүүрэг болно

Улаанбаатар хотын зүүн талд байрлах Баянзүрх дүүрэг нь нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд Богд Хан Уулын Бага тэнгэр, Богино хүрхрээ, Чулуут, Бумбат, Залаат, Төр хурах ам болон Хар усан тохой зэрэг үзэсгэлэнт байгалийг цогцлоон нийт 124.4 мянган га газрыг хамарч оршдог.

Дүүрэг жил ирэх бүр хаяа тэлэн хөгжиж байгаагаас гадна хүн амын тоо ч өсөж байна. Тухайлбал сүүлийн таван жилийн хугацаанд хүн амын тоо 12 хувиар өссөн байна. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 104,881 өрхийн 383,892 хүн байнга оршин сууж байна. Үүнээс 185,517 /48,3%/ нь эрэгтэй, 198,375 /51,7%/ нь эмэгтэй байна.

Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, түүний харьяа 6 хүрээлэн, Оросын соёл шинжлэх ухааны төвөөс гадна хүүхэд залуучууд эх түүхийн жимээр аялах боломжтой Монгол цэргийн музей, Жуковын музей, Оюун ухааны музей тус тус байрладаг.

Мөн Эрүүл мэндийн томоохон байгууллагууд болох ХӨСҮТ, ХСҮТ, Хоёрдугаар эмнэлэг, Цэргийн Госпиталь, Амгалан амаржих газар, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг Баянзүрх дүүрэгт байдаг бөгөөд иргэддээ нарийн мэргэжлийн болон суурь, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Цаашид дүүрэгт эрүүл мэндийн цогцолбор төв байгуулахаар зорьж зураг төслийн ажил хийгдэж байна.

Нарантуул Олон улсын худалдааны төв, Өгөөмөр, Да хүрээ авто худалдаа, техникийн зах, Баянзүрх, Амгалан зах зэрэг нийт 180 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуй нэгж байгууллагуудаа дэмжих, дүүргийн эдийн засгийн бие даасан байдлыг хангахыг үндсэн зорилгоо болгож, үйлчилгээний гудамж, шөнийн худалдаа, шөнийн үйлчилгээ бүхий “Арилжааны дүүрэг” болгон хөгжих гарцыг онцолж, загвараа тодорхойлон боловсруулсан. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх таатай орчныг бүрдүүлэн, иргэдийг бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд дэмжиж ажиллах зарчим баримтлан ажиллаж байна. Дээрх зорилго, зорилтууд Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030 бодлогын баримт бичигт тусгагдсан.

Иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн мөн Баянзүрх дүүрэгт оршдог. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 973 га талбайг хамардаг. Үүнээс 183 га талбайд төлөвлөлт хийгээд байна. Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнгийн дараа орох Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүргийн 20,23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулж байна. Улаанбаатар хотын ундны усны нөөцийг хамгаалахаас гадна амарч зугаалахаар ирсэн иргэд дэлхийн улс орны түүх, ёс зан заншилтай танилцах боломжийг олгоно. 300 га талбайд төлөвлөлт хийгдэх бөгөөд үүний 70 хувийг ногоон байгууламж эзэлж 30 зүйлийн 140,000 гаруй мод тарина. Харин үлдсэн 30 хувьд сагс, гар бөмбөг, хөл бөмбөгийн талбай, задгай театр, усан парк хийхээр төлөвлөсөн.

Энэ мэтчилэн Баянзүрх дүүрэг нь Байгалийн нөөц, түүх соёлын өв уламжлалыг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангасан ногоон дүүрэг болох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд 2030 он гэхэд 10 сая мод ургуулахаар төлөвлөөд байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0039
Controller Execution Time ( User Module / Page )  0.3247
Total Execution Time  0.3287
  GET DATA  
$_GET['id']   11327
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,827,032 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/93878
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11327' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11327' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11327 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11327'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11327' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11327 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11327' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '93878' 
0.3150   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11327 OR `map`.`user_id` = 11327) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)