2024.01.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВД АЖИЛЛАВ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд УИХ-ын гишүүн Б:Жаргалмаа, Ж.Чинбүрэн нар ХБХХЕГ-н дарга Ц.Нямсүрэнгийн хамтаар тус төвийн эмч мэргэжилтнүүд, ажилтан, албан хаагчидттай уулзлаа.
Уулзалтын эхэнд төвийн дарга Г.Ууганцэцэг 2023 оны үйл ажиллагааны танилцуулга, 2024 онд төвийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа товч дурьдсаны дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд төвийн нийт ажилтан, албан хаагчдад шинэ жилийн баярын мэнд дэвшүүлээд, холбогдох яам, агентлагуудад чиглэл өгч, шаардлагатай асуудлуудыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх санал оруулах, төвийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах мэргэжил арга зүйн төв болоход хэрхэн бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ажилтан, алба хаагчидтай санал солилцон дэмжин ажиллахаа илэрхийллээ.