МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.01.05
Эдийн засаг, Худалдаа

Ж.Сүхбаатар: Аж үйлдвэржилт болон худалдааны бодлогоо тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын намрын чуулганы  /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтын талаар сүүлийн арван жил энэ талаар их ярьж байна. Аж үйлдвэржилтийн бодлогын асуудал, зарим гишүүд бол худалдааны бодлого чинь манайд тодорхой болоогүй байна гээд яриад байгаа. Сүүлийн үед хоёр хандлага яригдаад байна шүү дээ. Нэг нь хамгаалалтын бодлогыг дэмжээд байна, нөгөө нь либералчлал хийж улс орны эдийн засгийг амь оруулж дэмжих ёстой гэж. Мэдээж хөрөнгө оруулах нь зөв. Гол нь Аж үйлдвэржилт болон худалдааны бодлогоо тодорхой болгох шаардлагатай байна.

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ