МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

12-р ангиа төгсөж буй хүүхдүүдэд “Дурсамжийн дэвтэр” гардууллаа
2023.12.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

12-р ангиа төгсөж буй хүүхдүүдэд “Дурсамжийн дэвтэр” гардууллаа

Энэ жил сургуулиа төгсөж байгаа 12-р ангийн дүү нартаа “Дурсамжийн дэвтэр” гардууллаа. 

УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн ЕБС-ийн 12-р ангиа энэ жил төгсөх гэж буй сурагчдад  мэргэжил сонголт, оюутны амьдрал, ажлын гараа гэх мэт ирээдүйн бүх зүйлсэд нь амжилт хүсч, Дурсамжийн дэвтэр гардууллаа. 

Дурсамжийн дэвтрийг “Багшийн хөгжлийн гарц” ТББ-ын хамт олон хамтран бүтээсэн юм. Мөн @Jargal Paco, О.Тэмүүлэн зэрэг залуус төгсөх ангийнханд гадаадын их, дээд сургуульд суралцсан туршлагаа хуваалцсан  байна. 

УИХ-ын гишүүн Д.Батлутын зүгээс “Дурсамжийн дэвтэр”-ээ төгсөх ангийн сурагчдад 3 дахь жилдээ хүргүүлж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ