МОНГОЛ АМЕРИКИЙН ШУУД НИСЛЭГ ИРГЭДЭД Ч, ЭДИЙН ЗАСАГТ Ч ЧУХАЛ ГАРЦ БОЛНО
2023.12.21
Зам, Тээвэр

МОНГОЛ АМЕРИКИЙН ШУУД НИСЛЭГ ИРГЭДЭД Ч, ЭДИЙН ЗАСАГТ Ч ЧУХАЛ ГАРЦ БОЛНО

Өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ажил хэргийн түнш, эрхэм нөхөр Ричард Буангантай уулзлаа. Шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажил эрчимтэй өрнөж байна.

Ажлын хэсэг байгуулагдаж 106 арга хэмжээ бүхий багц ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байгаа. Ирэх оны 03 сардаа багтан АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-наас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны аудитад хамрагдахыг чухалчилж байна.

Ингэж чадвал ирэх оны 6 дугаар сараас өмнө АНУ руу шууд нислэгээ эхлүүлж чадна. Энэ тал дээр онцгой дэмжиж ажиллахыг хүндэт нөхөр Ричард Буанганаас хичээнгүйлэн хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ