2023.12.21
Улстөр
Сонгуулийн тов, санал авах өдрийг тогтооно
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.21/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нэгдсэн хуралдаанд танилцууллаа.