МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.14
Эдийн засаг, Худалдаа

Ц.Идэрбат: Нефтийн экспорт, импортын асуудалд онцгой анхаарах шаардлагатай!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанар хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Зээлийн гэрээг дэмжиж байна. Зам, тээврийн яамнаас 20, 30 жилийн насжилттай болчихсон энэ замуудыг өнгөрсөн 30 жилийн хугацаанд дээлийн цоорхой шиг нөхөж ирсэн. Ямар ч үр дүн байхгүй байсан. Энэ жилээс шинэ хучилт хийгээд явж байгаа нь зүүн тийшээ А*501 гэдэг энэ зам дээр ямар их аваар осол гардаг байлаа, ямар их хүн эд материал, амь насаараа хохирдог байв. Энэ бол зөв зүйтэй зүйл гэж бодож байгаа. Өнөөдрийн чуулганы хуралдааныг сонсож байхад хоёр ондоо юм яригдаж байна. Нэг нь, Улсын Их Хурлын даргын хэлснээр, энэ нефтийн компаниуд түлшээ нөөцөлчихсөн байна гэж яриад байх юм. Хэрэв энэ үнэн бол арай хэтэрч байгаа юм биш үү. Аасан арилчихсан дотортой хүмүүс вэ?

Зам, тээврийн сайдын үгэнд нэг юм гарч байна. Нислэгийн тийзийн үнэ буурсан. Энэ үнэн. Ард түмэн юу гэж ярьдаг вэ гэхээр Монголоос мориор ч хамаагүй хил гарчих юм бол хамгийн хямд тийз дээр очдог. Тийзийг буулгасан шалтгаан нь онгоцны бензиний үнийг бууруулахад төр өөрөө оролцоод, ААН байгуулаад тэр бол энэ үнийн өсөлтийн нэлээдгүй хувийг эзэлж байгаа юм байна лээ. Дээрээс нь энэ салбарт өрсөлдөөн оруулаад ирсэн юм байна лээ. Зам, тээврийн яам тэрэн шиг нефтийн экспорт, импорт дээр бид нар жоохон бодолтой хандах хэрэгтэй. Нефть үйлдвэрлэдэг улсуудаас нийлүүлэлтийг нь гуйдаг юм байна, үнийг нь гуйдаг юм байна, оруулаад ирсэн нефтээ түгээгээд өгөөч ээ гэж ААН-с гуйх болж байгаа юм байна. Ард түмний өмнө тулгамдаад байгаа энэ зовлонг ойлгож, мэдэрч хариу арга хэмжээг авмаар санагдаад байна. 

ШИНЭ МЭДЭЭ