2023.12.01
Орон нутгийн хөгжил
Төсөв 2024: Говьсүмбэр аймагт шинээр болон үргэлжлэх бүтээн байгуулалт
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт шинээр эхлэх болон үргэлжлэн хэрэгжих онцлох бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна.
Дэд бүтэц, ерөнхий боловсролын сургуулийн барилга болон түүний өргөтгөл, ахмадын өргөөний барилга, усан бассейн бүхий спорт цогцолбор зэрэг 10 гаруй төсөл, арга хэмжээ 2024 оны улсын төсөвт тусгагдаад байна.
-Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 487км хатуу хучилттай авто замын эхний үе шат /3 аймгаас зэрэг эхэлнэ/
- Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга /Говьсүмбэр, Сүмбэр сум/
- Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 3.4 км /Говьсүмбэр, Баянтал сум/
- Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Говьсүмбэр, Сүмбэр сум, 5 дугаар сургууль/
- Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал, /Говьсүмбэр, Сүмбэр сум, 1 дүгээр сургууль/
- Ахмадын өргөөний барилга /Говьсүмбэр, Сүмбэр сум/
- Дуу бүжгийн "Боржигин" чуулгын барилга /Говьсүмбэр/
- Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станц төслийн цахилгаан хангамж, дэд бүтэц, 2 дугаар хэлхээ /Говьсүмбэр, Сүмбэр сум/