Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэхэд ач холбогдолтой ажиллалаа
2023.12.04
Гадаад харилцаа

Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэхэд ач холбогдолтой ажиллалаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Мохиндер Пратап Сингх манай улсад таван жил ажиллаж бүрэн эрхийн хугацаа нь дуусаж, эх орондоо буцаж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргын хувьд Элчин сайд М.П.Сингхтэй болон баг хамт олонтой нь байгаль орчин, боловсрол, соёл, хүмүүнлэгийн гээд олон салбарт хамтран ажиллаж ирлээ. Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган, бодитой хувь нэмрээ оруулсан Танд Монгол Улсын Их хурал, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Энэтхэг Улсын буцалтгүй тусламжаар байгуулсан Кибер аюулгүй байдлын төв нь манай улсын мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Мөн Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний бие даасан байдлыг бататгахад ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхэд залуучуудын боловсрол, төрийн албан хаагчдыг чадавхжуулж англи хэлний мэдлэгийг дээшлүүлсэн гээд олон ажлыг дурдаж болно.

ШИНЭ МЭДЭЭ