2023.11.30
Хууль, эрх зүй
Ц.Цэрэнпунцаг: Шүүхийг цөөлөхдөө газар нутгийн онцлогийг анхаарч үзэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ийн гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Шүүхий системийг шинэчлэх, реформ хийх алхамууд хийж эхлэж байгаа юм байна гэж ойлгож байгаа энэ зөв үү Энхбаяр сайд аа, ер нь цаашдаа дагнасан шүүхүүд бий болгож ялангуяа иргэний хэрэг дээр бизнесийн гэрээ, хэлэлцээтэй холбоотой мэргэшсэн шүүгчид бол шаардлагатай байдаг дээрээс нь энэ хэргүүд овоорчихсон ард иргэд бол хэрэг нь удаж байгаа энд бол шүүгчид маань тооны хувьд бол аргагүй цөөдөөд байдаг тал байдаг байх тэгэхдээ энэ дээр алхам алхмаар шүүгч нарынхаа тоог нэмэх, чиглэл чиглэлээрээ мэргэших энэ чиглэл рүү нь харж хандаж ажиллаж байгаа байх гэж бодож байна. Цаашлаад авлигын хэрэг гэдэг санхүүгийн нарийн мэдлэг шаардлагатай, нарийн арга хэрэглэдэг тэгэхээр энэ чиглэлээр мэргэшсэн шүүгч байдаг юм болов уу?
Хөдөө орон нутагт анхан шатны шүүхүүдээ цөөлөх тоо яригдаж байгаа юм байна бараг 30 аад шүүх цөөлөх юм уу, газар зүйн байрлалын хувьд бол алслагдсан хөдөө орон нутагт харьяалагддаг энэ шүүхүүдийн байршил- газар орон нутгийн хэмжээнээс, төв замынхаа байрлалыг харж бодолцож байгаа юу? ялангуяа Завхан аймаг бол газар нутаг томтой энэ дээр бол сум дундын шүүх, ялангуяа анхан шатны шүүхийн байрлал бол газар нутгийнхаа хэмжээг нь харгалзаж үзэж тогтоож байгаа байх гэж бодож байна.
Түүний асуултад, ШЕЗ-ийн дарга, Онончимэг хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцлээ
2023.11.23