2023.11.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ш.Адьшаа: Өвөлжөө хаваржаагүй иргэд газар эзэмших хүсэлт гаргахыг хэрхэн зохицуулсан бэ?
УИХ-ын чуулганы /2023,11,24/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн барьсан хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжиж байна. Энэ бол цаг үеээ олсон ялангуяа газар тариалангийн салбараар дамжиж жижиг дунд бизнес эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх түүнчлэн хөрсний бохирдол, агаар, цөлжилтөөс салах тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн цаг үеээ олсон хууль гэж ойлгож байгаа учраас дэмжиж байна. Хэлэлцүүлэгийн явцад Тогтохсүрэн гишүүн хэлсэн, гишүүнтэй санал нэг байна, өрх гэдэг үгийг зайлшгүй оруулах ёстой тэрнээс биш нэг ам бүлтэй айл 1 га авахад 5 ам бүлтэй айл 5 га авна гэх юм бол энэ чинь асуудал үүснэ. Хоёрдугаарт хашаална, хашаалахгүй гэдэг асуудлыг хуульд зааж өгсөн үр дүн буруу зүйл харагдаж болзошгүй байгаа шүү.
Малчид өвөлжөө, хаваржааныхаа дэргэд хүнсний болон бусад ургамал тэжээл тарих гэж байгаа бол хашаалахгүй бол яаж ургамал, тэжээлээ хамгаалах юм энэ бол болохгүй асуудал өнөөдөр үүнийг хашаалж болох уу гээд газар тариалан, хүнс ногоо, малын тэжээл тарих боломж байхгүй байна ийм учраас хашаална, хашаалахгүй гэдэг юм тавьж болохгүй хашаалах ёстой гэдэг боломжийг нь энэ хуулиар нээж өгөх ёстой шүү гэсэн байр суурьтай байна.
Монгол улсын хэмжээнд энэ хууль чинь мөрдөгдөх ёстой, монгол улсын хэмжээнд хэрэгжих ёстой, өвөлжөө хаваржаагүй иргэд газар эзэмших хүсэлт гаргавал яах вэ гэдэг шийдлийг энэ хууль тогтоогчид, хуулийн төсөл өргөн барьсан хүмүүс ямар ойлголттой байна энэ талаар хариулт авъя гэсэн ийм бодолтой байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Ганибал хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ХӨДӨЛМӨРЧ ХОТОН ТҮМЭНТЭЙГЭЭ УУЛЗЛАА
2024.06.21
Ажлын тайлан 2020-2024
2024.05.09
ЧИНГИСИЙН ТУЛГАНД АССАН ГАЛ УНТРАХ ЁСГҮЙ
2024.04.28
СУУРЬ НЬ БАТ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
2024.04.27