2023.11.24
Орон нутгийн хөгжил
"Шинэ сэргэлт-ахмадын оролцоо" өдөрлөг Шарын гол суманд зохион байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо” үндэсний чуулганыг өнгөрсөн 10-р сард зохион байгуулан. Чуулганд Дархан-Уул аймгийн АХМАДЫН ХОРОО-ны төлөөлөгчид оролцож, чуулганаас гарсан зөвлөмж, шийдвэрүүдийг тухайн орон нутгийнхаа ахмадуудад танилцуулах, мэдээлэл дамжуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийг манай ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Шарын гол сумын 105 ахмад өдөрлөгийн арга хэмжээнд оролцож мэдээлэл солилцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОГДОХОД БЭЛЭН БОЛЛОО
ЖДҮ-ийг дэмжих сангаас 500 сая төгрөгийг Дархан-Уул аймагт хуваарилсан бөгөөд ОН-ийн хөгжлийн сангаас 500 сая төгрөг хуваарилж нийтдээ 1 тэр бум төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд олгохоор төсөл сонгон шалгаруулалтыг 2023 оны 9-р сарын 11-ны өдрөөс 10-р сарын 11-ны өдрийг дуустал зарлаад материал хүлээн авсан.Ингээд өнөөдөр дэд хороо хурлаа хийж 4 дэх шатны шалгаруулалтаараа 994 сая төгрөгний өртөгтэй 6-н ААН-ын төсөлд зээл олгохоор шийдвэрлэжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22