МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.16
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төсвийн зардлын тэлэлтээс үүдэлтэйгээр урсгал тэнцэлийн алдагдал нэмэгдэх болзошгүй

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Хамгийн том эрсдэл бол мөнгөний бодлого, төсвийн бодлоготойгоо нийцэхгүй байх. Миний ойлгож байгаагаар бол мөнгөний бодлого маань төсвийн хүрээний мэдэгдэлд тулгуурлаж боловсрогдсон тэгтэл төсөв 4,3 их наяд төгрөгөөр төсвийн хүрээний мэдэгдлээсээ давж гарч ирсэн нь том эрсдэл болно энэ бол дотоод эрсдэл харин гадна талдаа бол монголын түүхий эд гардаг урд хөршийн эдийн засагтай холбоотой эрсдэлүүд үүсэшгүй. Энд бол эдийн засгийн өсөлт нь саарч байгаа, үл хөдлөх хөрөнгийн болон үйлдвэрийн салбарын өсөлт удааширч байгаа тэгэхээр манай экспортын уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээ буурах, үнэ буурах эрсдэлүүд үүсч болзошгүй ээ гэж тооцож байгаа. Төсвийн зардлын тэлэлтээс үүдэлтэйгээр урсгал тэнцэлийн алдагдал нэмэгдэх болзошгүй ийм нөхцөл байдал бий болж байна, хөрөнгийн дотогших  урсгал нэмэгдэж болзошгүй гэсэн эрсдэл байна. Дараагийн эрсдэл бол өнөөдөр ханш тогтвортой байгаа энэ нь нэг асуудал байгаа ханшны уналтыг мөнгөний бодлогоор зохицуулахгүй байх  интервенци хийхгүй байхсан ийм үг байдаг ханшийг интервенци хийх нь ялааг лантуугаар зохиж байгаатай адил аа гэж ийм юм хийхгүй байх сан энэ дээр анхаарах хэрэгтэй. 

Манай нүүрсний салбарын тоо үнийн өсөлт бол төлбөрийн тэнцэлд энэ онд ашигтай гарахад нөлөөлж байгаа. 2024 онд төсвийн давамгай байдал үүснэ энэ дээр мөнгөний бодлогын зохицуулалт хийх шаардлагатай. Төв банкны төсвийн шинжтэй ажлыг бид нар шалгаж чадаагүй энийг шалгах ёстой гэж бодож байгаа. 2024 онд 1,3 орчим тэрбум долларын гадаадын өр төлөх ёстой. Хуралдай бондыг төлөх бол төрийн үүрэг. Энэ оны төсвийн тодотголоор 1,9 их наяд төгрөгийг голдуу цалинд нэмсэн. 2024 онд төсвийн зардал 5 их наядаар нэмэгдэж байгаа энэ бол инфляцийг өдөөнө тэгэхээр 2023 оны эхний 10 сард инфляци 9 хувьтай гарсан нь үнэн боловч хүний гол хэрэгцээний, анхны хэрэгцээ 14 хувиас илүү өсөлттэй байгаа. Энэ дээр анхаарч ажилна биз дээ. Эдийн засгийн гурван үзүүлэлт байгаа нэгдүгээрт нь ханш, хоёрдугаарт нь инфляци, гуравдугаарт нь эдийн засгийн үр ашиг энэ гурван үзүүлэлтээ барьж ажиллах ёстой.  Инфляцийн хохирлыг хассан нь бодит өгөөж бидэнд хэрэгтэй ийм өгөөж байхгүй байгаад байна тиймээс мөнгөний бодлого дээр үүнийг анхаарах нь зүйтэй.

Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийг мөнгөний бодлогоор шийдэхгүй ээ төсвийн бодлогоор шийдэх ёстой үүнийг хатуу анхаарах ёстой. Хорьхон төрлийн бараа байгаа энийгээ шийдэх ёстой. Манай урсгал данс байнга алдагдалтай явж ирсэн энэ онд ашигтай явж байх шиг байна. Урсгал зардал алдагдалтай байна гэдэг чинь гаднаас авах санхүүжилтийг үүсгээд байгаа тэгэхээр урсгал данс маань цаашаагаа яах вэ? Урсгал дансны алдагдал бий болгохгүй байх боломжууд юу байна вэ?

Түүний асуултад, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ