МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.16
Эдийн засаг, Худалдаа

Э.Батшугар: Монгол Банк 8 хувиас 6 хувь болгох асуудал дээр идэвхтэй, санаачлагатай ажилмаар байна

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

8 хувиас 6 хувь болгох асуудал дээр Монгол Банк нэлээн идэвхтэй, санаачлагатай ажилмаар байна. Би Монгол Банкны дэд ерөнхийлөгч 2013 онд хийж байхдаа 21мянган иргэдийг 24 хувийн хүүг нь 8 хувь руу болгосон. Эцсийн үр дүнд ард түмэн л хожиж байна. Монгол Банкны алдагдал бол бодлогын алдагдал ашгийн бус байгууллага гэдгийг бид ойлгох ёстой. Тийм утгаараа түрүүчийн удаа хэлцэх хэсэг дээр нь асууж байхад 400тэрбум шаардлагатай гэж ярьж байсан. Энийгээ санаачлахдаа зорилготой, зоригтой хийгээд ард түмнийхээ ачааг нь цуг үүрмээр байна. 

Нийт зээлийн багцын  дийлэнх  нь хэрэглээний зээл байна, бизнесийн зээл огт гарахгүй байна, бизнесийн зээл чинь ууган эдийн засгийн эргэлтэд оруулна, ажлын байр бий болгоно, хөрөнгө оруулалт авчирна, эдийн засгаа тэлнэ энэ дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Ямар байдлаар хэрэглээний зээлээс шилжээд, бизнесийн зээл рүү оруулах вэ?

Манай төлбөрийн тэнцэл 790 сая долларын ашигтай гарлаа, худалдааны тэнцэл 4,9тэрбум долларын ашигтай гарлаа гэхдээ энэ нь бодит эдийн засагт ирэхгүй байна яагаад гэвэл дийлэнх нь уул уурхайн компаниуд Монгол Банкинд шууд доллараар тушаагаад  оронд нь төгрөг аваад байгаа харин зах зээл дээр долларын хомсдол үүссэн байгаад байна тэгэхээр үе шаттайгаар эргээд, буцаагаад банкууд руугаа шилжүүлэхгүй юм уу? энэ тогтолцоогоо. Мэдээж Монгол Банкад хянан шалгалтын газар гэж байгаа үүн дээрээ тулгуурлаад хэрвээ ямар нэгэн банк нь зах зээлийн ханшны  манифляци хийгээд ашиг олох гэж байгаа бол тэрийг зогсоох бололцоотой шдээ энэ дээр ажилмаар байна аа. Дэлхийн бүх төв банкнууд forward guidance гэж ярьдаг тэгэхээр өөрсдийнхөө бодлогоо ард түмэнд сурталчилж дээрээс нь нэмээд хүлээлт үүсгээд үүний үр дүнд нь төв банкны нэр хүнд болон бодлогын шийдвэр илүү нөлөөлдөг үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

Бодлогын шинэ хэрэгслийг та бүхэн бодож үзсэн үү? 2012 онд хүүгийн коридор нээсэн үүнээс хойш ямар нэгэн шинэ бодлогын шинэ хэрэгсэл байхгүй байна.Энэ дээр бусад төв банкуудыг судлаж байгаад өөр өөр бодлогын хэрэгслүүдээ нэвтрүүлбэл зүгээр ч юм уу гэж бодох юм ялангуяа монгол шиг жижиг эдийн засагтай улс оронд.

Түүний асуултад, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ