320 ХҮҮХДИЙН БАГА СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023.11.10
Орон нутгийн хөгжил

320 ХҮҮХДИЙН БАГА СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар орон нутагтаа ажиллаж байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль нь 1587 хүүхдэд 90 гаруй багш, албан хаагчидтай бүрэн дунд боловсролын үйл ажиллагааг хүргэн ажилладаг. Аймгийн төвийн суурьшил, төвлөрөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургуулийн ачаалал, хүртээмжээс шалтгаалан нэн шаардлагатай байсан бага сургуулийн өргөтгөлийн барилга өнөөдөр ашиглалтад орлоо.

Бага сургуульд багын 20 бүлэг, дунд ахлахын 26 нийт 46 бүлэг хичээллэх боломж бүрдэж байгаа юм.
Ая тухтай шинэхэн сургуульдаа суралцах нийт сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчиддээ амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ