Төсөвт Сэлэнгэ аймагт шаардлагатай шинэ хөрөнгө оруулалтын ажлууд тусгагдлаа
2023.11.10
Орон нутгийн хөгжил

Төсөвт Сэлэнгэ аймагт шаардлагатай шинэ хөрөнгө оруулалтын ажлууд тусгагдлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт ажиллалаа.

Хэлэлцүүлгийн явцад өргөн баригдсан төсөлд Сэлэнгэ аймагт 10 орчим тэрбум төгрөгийн 7 төсөл, арга хэмжээ, барилга байгууламж нэмж тусгагдсан болно. Сэлэнгэ аймагт нийт 183,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 49 төсөл арга хэмжээ хэрэгжихээс 2024 онд 75,6 тэрбум төгрөгөөр санхүүжиж, 22 төсөл арга хэмжээг бүрэн дуусгахаар хуульчлагдлаа. Мөн орон нутгийн хөгжлийн сан 26,5 тэрбум төгрөгөөр санхүүжих болно.

Аймгийн ЕБ-ын 35 сургуулийн номын сангийн баяжилтад 175 сая төгрөгийг БШУС-ын багцад тусгуулж, ургацын хэмжээнд үндэслэн 7 суманд төмс, хүнсний ногооны зоорь, 3 суманд Соёлын төвийн барилга, 4 спортын барилга, 5 суманд шинээр зам барих, түүнчлэн шинэ сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр зэрэг Сэлэнгэ аймагт маань шаардлагатай шинэ хөрөнгө оруулалтын ажлууд тусгагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ