2023.11.10
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Г.Мөнхцэцэг: Хил дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал хэдий хэмжээгээр орж ирсэн бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
"Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн өөрчлөлт оруулж ирж байгааг дэмжиж байна. Хил дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг тэр тусмаа нөхрөө дагаад хил дээр ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд ажил үүрэг гүйцэтгэхэд нилээн хүндрэлтэй байдаг. Ялангуяа тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал нэн тэргүүнд тавигдах шаардлагатай.
Хил дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хэдий хэмжээгээр орж ирсэн бэ?
Нөхөр нь эрт тэтгэвэрт гарахад нөхрөө дагаад явах шаардлагатай болдог тул тэтгэврийн зөрүү гардаг энэ дээр ямар нэгэн хууль, эрх зүйн зохицуулалт хийж өгөөч ээ гэдэг хүсэлтүүдийг нилээн тавьж байсан энэ зохицуулалтуудыг хэр тусгасан бэ?"
Түүний асуултад, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариуллаа.