2023.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Гэр бүлийн асуудлаар дагнасан сэтгэл зүйчдийг бэлтгэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

"Бусад орны хуулийг судлаж байхад тэдэн хүүхэдтэй бол орон сууцны нөхцөл сайжруулахад нь дэмжлэг үзүүлнэ гэсэн харин манайд бол төрөөс дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа яг ямар дэмжлэг үзүүлэх талаар гэр бүлийн тухай хуульд оруулж ирсэн үү? 

Хамгийн том асуудал бол тэтгэмжийн асуудал. Энхбаяр сайд тэтгэмж 50 хувь нь олгогдож байна гэж хэллээ. Үлдсэн 50 хувь нь яаж амьдар гээд байгаа юм бэ?  50 хувиа авч чадахгүй гэр бүлүүд яаж аж амьдралаа зохицуулдаг юм болоо?

Эцэг нь төлбөрийн чадваргүй архи, дарс уугаад явсан гэр бүлийг яах юм бэ? Ийм нөхцөл байдалтай гэр бүлд тусгайлсан дэмжлэг байна уу?

Гэр бүлийн сэтгэл зүйчид хэрэгтэй байна. Монголд төлбөр төлөөд гэр бүлийн сэтгэл зүйчид хандах хандлага байхгүй байна. Гэр бүлийн асуудлаар дагнасан сэтгэл зүйчдийг төрөөс яаж зохицуулах вэ?"

Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр,  Дэд сайд Солонго нар  хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ