2023.11.08
Улстөр

"Үндэсний чанарын чуулга 2023" зохион байгуулагдав

Дэлхий дахинд 11 сарын эхний хоёр долоо хоногт бараа, үйлчилгээний чанарын түвшинтэй холбоотой асуудалд анхаарлаа төвлөрүүлэх, амжилт гаргасан байгууллагыг алдаршуулахад чиглэхээс гадна сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай.

Монгол Улс эл өдрийг угтан "Үндэсний чанарын чуулган" мөн үндэсний чанарын шагнал гардуулах үйл ажиллагааг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан юм.

Бид хөгжлийн бодлогодоо нийцсэн стандартыг баталдаг, батлагдсан стандарт нь ил тод хяналт дор бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн ардын амьдралын чанараас харагддаг, улс орны хөгжлийн бодит үзүүлэлт байх учиртай.

Монгол Улсын Засгийн газраас төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, төрийн үйлчилгээний хүнд суртал, авилга, хээл хахууль, үйлчилгээний чанар, стандартгүй байдлыг засаж залруулж, төрийн үйлчилгээний нэгдсэн бодлого, стандартыг бий болгох ажлыг эхлүүлээд байна.

Засгийн газрын зүгээс чанар, стандартыг бүх төвшинд хангуулахад юуны түрүүнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр, Стандарт, хэмжил зүйн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулан, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байна.

Эдгээр баримт бичгүүд нь “стандартыг бүх төвшинд хангуулах” зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн хяналт, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа тодорхой болж, төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломж нээгдэнэ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загвар болно гэж найдаж байгаа. Чанар, стандарт бол нийгмийн бүх төвшинд төлөвшин тогтох учиртай сэтгэлгээ, соёл юм.

Уг арга хэмжээг “Стандарт ба хөгжил” сэдвийн дор 6000 аж ахуйн нэгжийн гишүүнчлэлтэйгээр Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Үндэсний чанарын чуулган-2023" арга хэмжээнд нийт 500 гаруй оролцов.

ШИНЭ МЭДЭЭ