2023.11.07
Зам, Тээвэр
Монгол Улсын хөгжлийн гарц бол тээвэр логистик
“БҮСИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ сэдэвт “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” олон улсын форум эхэллээ.
Тус форумд НҮБ, Дэлхийн банк, АХБ, Олон улсын тээврийн форум зэрэг олон улсын байгууллага, Элчин сайдын яамдын 100 гаруй төлөөлөгч, гадаад дотоодын хөрөнгө оруулагч 1400 гаруй хүн оролцож байна.
Форумыг нээж Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн гарц бол тээвэр логистик юм” гэдгийг онцоллоо.
- Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр манай ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАР БҮХЭЛДЭЭ 74% ИЙН ӨСӨЛТТЭЙ БАЙНА.
- Энэ онд Монгол Улс авто болон төмөр замаар ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА НИЙТ 100 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ АЧАА ТЭЭВЭР 2 ДАХИН ӨСӨХ төлөвтэй байна.
- Агаарын тээврийн либералчлалын үр дүнд 42 УЛСЫН 115 ЦЭГ РҮҮ НИСЛЭГ ҮЙЛДЭХ боломжтой боллоо.
- Төмөр замын экспортын 5 гарцтай болох ажил эхэлснээр ирэх жилүүдэд зөвхөн ТӨМӨР ЗАМААР ЖИЛД 180 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭХ хүчин чадалтай болно.
- АВТО ТЭЭВРЭЭР 120 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭДЭГ болохыг зорьж байна.
- ШИНЭ СЭРГЭЛТИЙН 5 ЦАГАРИГ хөтөлбөрийн хүрээнд ирэх 2024 онд 1300 ОРЧИМ КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ БАРИХ 56 төсөл арга хэмжээг эхлүүлнэ.
- Мянганы замын 2 дахь давлагаа ХОТ ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ийн хүрээнд аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбож урд хойд хөрш, Ази Европыг холбосон АВТО ЗАМЫН БОСОО 5, ХЭВТЭЭ 2 КОРИДОРТОЙ БОЛНО.
- Дээрх төслүүд хэрэгжсэнээр олон улсын болон улсын чанартай авто замын 80% нь хатуу хучилттай авто зам болно.
- Боомтын тухайд Хятадын ТЯНЬЖИН БООМТООС ГАДНА ЖИНЖОУ, ЛЯНЮНГАН, ИРАН, ПАКИСТАН ЗЭРЭГ УЛСЫН ДАЛАЙН БООМТ-ыг ашигладаг болж Номхон далай, Энэтхэгийн далайд гарцтай болно.
- Нийт 24 УЛСТАЙ АВТО ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ зүүн Ази болон өмнөд Ази, Европ руу гарах гарцаа нэмэгдүүлнэ.