2023.11.06
Орон нутгийн хөгжил
Үнэгүйдсэн үхэр, сарлагийн арьсыг боловсруулж дэлхийд үнэлэгдэх брэнд болгожээ
Үнэгүйдэж, хог дээр хаягдаж байгаа үхэр, сарлагийн арьсыг үйлдвэрийн аргаар боловсруулж дэлхийн зах зээл дээр 1000 ам.доллар хүрдэг арьсан дэвсгэрийг Дархан минж компанийнхан эх орондоо үйлдвэрлэж байна.
Дэд захирал О.Батмөнх “Монгол үхэр, сарлагийн арьс нь зузаан, үс нь урт торгомсог, эко технологитой тул үс унахгүй жинхэнэ тансаг, дулаахан бүх төрлийн дэвсгэр болдог. Угаалгын машиндаа хийгээд л угаачихна. Гадныхан ч багагүй сонирхож Европын улсууд руу цөөнгүй гаргаж эхэлсэн” гэж байна.
Буянт малаас хаях юм нэгээхэн ч байхгүй. Амьсгалаас бусдыг нь дахин боловсруулж түүхий эдээ үнэд хүргэх, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх Ховд Үйлдвэрлэл Технологийн Парк байгуулахын үр дүн, ач холбогдол чухам энэ юм аа.