МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.03
Барилга, Хот байгуулалт

О.Цогтгэрэл:Энэ хуулийг дагаж орж ирэх зарим хуулиуд хүний эрх зөрчихөөр харагдаж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Яаралтай горимоор асуудал дагуулсан хууль орж ирлээ. Нийслэлийн түүх нам хотыг удирдахаар юу болдог тод жишээ. Тухайлбал нийтийн тээвэртэй холбоотой асуудал байна. Гэтэл асуудлаа захиргааны аргаар шийднэ гэж ярьж байна. Энэ анхдагч хуулийг дагаж 23 хууль өөрчлөгдөх нь ээ. Жишээ нь газар чөлөөлөлт дээр Үндсэн хууль зөрчих асуудал яригдаж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмч худалдан авах тухай хууль дээр алдаа гарах зүйл харагдаж байна. Хотын ажил өдөр бүр үргэлжлэх ёстой. Асуудал нэлээн байна, 27 мянган төгрөгийн татвар хэр бодит дүн бэ. Шууд татвар ярьж, иргэдийн газар чөлөөлөлтийн асуудлыг хуулиар шийдэх боломж байгаа юу? Хүний эрх зөрчих зүйл харагдаж байна.

Түүний асултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ