МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ж.Бат-Эрдэнэ: Улаанбаатар хоын авто замын нэвтрэх чадваруудыг сайжруулах шаардлагатай!

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хууль маш яаралтай орж ирж байна. Сонгууль болох болохгүйгээс шалтгаалан заавал орж ирэх ёстой хууль юм. Чухамдаа дотор нь орсон заалтуудыг харах шаардлагатай байна. Замын хөдөлгөөний төлбөртэй бүс гэсэн нь иргэдийн анхаарлыг татаад байна. Замын хөдөлгөөний төлбөртэй бүс юм уу төлбөртэй зогсоол байх юм уу гэдэг, дээр судалгаа байна уу. Бид гадаад оронтой жишин үздэг. Тэндхийн зогсоолууд илүү их үр дүнгээ өгөөд байгаа. Төлбөрөө төлөөд байх чадвартай нь зогсоол оо ашиглаад явах, боломжгүй нь нийтийн тээвэр рүүгээ ороод явж байгаа гаднын орны сайн жишээ байна. Бүсчлээд төлбөр авах мөн зогсоолууд нь төлбөртэй байх нь ялгаатай байх ёстой. Үүн дээр судалгаа байна уу.

Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын нэвтрэх чадварын асуудал байна. Үүнийг дээшлүүлэхэд уулзвар, зөрлөг, гарцуудыг хоёр түвшний болгох хэрэгтэй. Бид үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Баруун болон зүүн 4 зам, их бага тойргуудаар чөлөөтэй нэвтрэх боломжийг нээх ёстой. Үүн дээр хэдэн уулзвар болон гарцыг тооцоолж байна. Тойрог зам нэвт явж байгаа давхар замууд хаагуур төлөвлөж байна.

Үүнийхээ дараа нийтийн тээврийн асуудлыг сайжруулж, дараа нь метрогоо ярих ёстой.

Бид халтуур хийж байгаа улсуудыг түгжрэл үүсгээд байна гэдэг. Яг түгжрэл үүсгээд байгаагаас хэдэн хувь нь халтуур хийж байгаа иргэд байна. Одоогийн байгаа багахан зогсоолын ашиглалт дээр хийсэн судалгаа байна уу. Зам дагуу зогсоовол ямар арга хэмжээ авах вэ?

Түүний асуултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ