2023.11.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

С.Бямбацогт: Нисэхийн салбарын ажилчдыг орчинд нь ажиллаж амьдрах боломж, нөхцлөөр хангах хэрэгтэй!

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Орж ирж байгаа хуулийн төслийг дэмжиж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг гарцаа байхгүй шийдэх ёстой. Утаагүй зуух, шахмал түлш гэж явсаар 20 жил зарцууллаа. Хамгийн зөв арга зам нь орон сууцжуулах. Ингэж гэмээ нь хөрс болон агаарын бохирдлоос сална. Харин орон сууц нь нийтийнх байхуу, амины байх уу гэдгийг бодох хэрэгтэй.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах. Ховдоос Улаанбаатар руу 1 цаг 30 мин нисдэг. Нисэх онгоцны буудлаас гэртээ ирэх хугацаа 2 цаг. Заримдаа 4 цаг зарцуулна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад зам тээврийн салбар хувь нэмрээ оруулаад явж байгаа. Буян-Ухаа дахь эзэнгүй болчихсон 6 га газар дээр "тээвэрчин" хотхон буюу 1500 орчим айлын орон сууц баръя. Оршин суугчдынхаа хүүхдүүдэд зориулан цэцэрлэг, сургууль мөн эмнэлгийг байгуулъя.

Мөн УБ хотын төвлөрлийг бууруулах хүрээнд зам тээврийн салбарын ААН, байгууллагууд байгаа. Эдгээр байгууллагууд нь тухайлсан оффисгүй, дандаа түрээсийн байранд байдаг. Эдгээрийн хүмүүсийн оффисыг тэнд байгуулъя. Ажиллах, амьдрах, амрах хотхоныг байгуулах гээд зүтгээд байна. Харамсалтай нь зарим нэг байгууллага гацаагаад, зөвшөөрөл өгөхгүй байна. Үүнийг та дэмжиж байна уу.

Түүний асултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ