2023.11.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Х.Ганхуяг: Улаанбаатар хотын буруу төлөвлөлтийн улмаас үүсэж буй хүндрэлийг цаашид хэрхэн засах вэ?
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Манайх хот төлөвлөлтөө алдчихсан. Тухайлбал, “Нарны хороолол” 20 орчим мянган оршин суугчтай. Өглөө гарахдаа түгжирнэ. Орой гэртээ харихдаа мөн адил түгжирнэ. Байрны өдөр нь 12 болон 20 давхар байгаа. Өндөржилт дээр хэрхэн хязгаарлалт тогтоох вэ. Өндөржилт дээр энэ хуулиар ямар зохицуулалт хийх вэ? Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ. байна. Анх барилга байгууламж барихдаа ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай гэхчлэн зүйлийг батлуулдаг. Яг амьдрал дээр энэ нь төлөвлөгөөний эсрэг байна. Үүнээс болоод шинэ үеийн түгжрэл үүсээд байна. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийг хэрхэн харж байна вэ?
Түүний асуултад, Хотын дарга Х.Нямбаатар хариуллаа.