МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ШИНЭ ХӨДӨӨ ТӨСЛӨӨР МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИНЭ
2023.10.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ШИНЭ ХӨДӨӨ ТӨСЛӨӨР МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИНЭ

ШИНЭ ХӨДӨӨ төслийг 2017 оноос Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж байна. Мал аж ахуй болон газар тариалангийн салбарт хэрэгжүүлж ирсэн төслийг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих агуулгаар малчин эмэгтэйчүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийлээ.

Өрхийн орлого нэмэгдүүлэхээр оёдол эсгүүр хийж бүлэг болон ажиллаж байгаа олон эмэгтэйчүүд Говьсүмбэр аймагт бий. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих хүсэлтийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хөдөөгийн багийн малчин эмэгтэйчүүдийн "ҮЙЛЧИН" бүлэг, Баянтал сумын "УРАН ГАР" бүлэг, Шивээговь сумын "УРАН ХОЛБОО" бүлэг, аймгийн ЗДТГ-ын Нийтийн ахуй үйлчилгээний хамт олны зүгээс хүсэлт ирүүлсэн юм.

Энэ хүсэлтийн дагуу нийтдээ оёдлын машин 120 , товч хадах, нүхлэх, бөхөлгөөний машин, уурын индүү зэрэг нийтийн ахуй үйлчилгээ, өрхийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг Говьсүмбэр аймгийн 3 сумын 10 багт, төсөл бичиж оролцсон "ҮЙЛЧИН", "УРАН ГАР", "УРАН ХОЛБОО" эмэгтэйчүүдийн бүлгүүдэд гардуулан өглөө.


Мөн ШИНЭ ХӨДӨӨ төслөөр өнгөрсөн жил зуны усалгааны системтэй хүлэмжүүдийг Говьсүмбэр аймагт олгосон. Иргэдийн дунд хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхол нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар зургаан аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. 57 иргэн, хоршоолол өөрсдөө нарийн ногоо болон, төмс хүнсний ногоо тариалж байна. Энэ онд 2624 тн хүнсний ногоо, 167 тн төмс хураан авсан байна.

Шинэ хөдөө төслийн хүрээнд 120м2 талбайтай дуслын усалгааны төхөөрөмжтэй зуны хүлэмж, Хүнсний ногооны мөрний гар үрлэгчийг СҮМБЭР, БАЯНТАЛ, ШИВЭЭГОВЬ сумдад, түүнчлэн АГРОПАРК, "СҮМБЭР АЙРАГ" хоршоонд мөн хүлээлгэн өглөө.

Өрх баян бол улс баян байна. Тиймээс хөдөөд өрхийн үйлдвэрлэлийг бодитой дэмжих төсөл хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх болно гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ