
2023.10.11
Орон нутгийн хөгжил
Нийслэлийн тэргүүний 53-р сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө
2016 оноос хойш 53-р сургууль дээр доорх төсөл, арга хэмжээ амжилттай хэрэгжсэн байна.
- Японы “Жайка” төслийн хүрээнд сургуулийн өргөтгөлийн байр
- НИТХ-ын хөрөнгө оруулалтаар хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай
- Сургуулийн А байрны 1-3 давхарын ариун цэврийн өрөөний тохижолт
- Нийслэлийн боловсролын газраас 4-5-р ангийн сурагчдад байгалийн ухааны тоног төхөөрөмж
- “Гүүд нейборс” төвөөс сургуулийн мэдээлэл зүйн кабинетийн тохижилт, А байрны 1-3 давхарт ус цэвэршүүлэгч
- “Тайваны сан”-гаас сургуулийн номын сангийн тохижилт
- Нийслэлийн боловсролын газраас гал тогооны тоног төхөөрөмж
- Боловсролын чанарын шинэчлэлт, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр
- “Хүүхэд бүрт боломж” хөтөлбөр
- Физикийн иж бүрэн кабинетын тохижилт
- НЗДТГ болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Ногоон үндэс” төслөөр сургуулийн дээвэр, цонх засвар , гадна дулаалга
- Сургуулийн урлаг заалны шал
- Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна зам тохижилтын ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Хагас зууны турш эрдэм буяны үйлсэд нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн 53-р сургуулийн үе үеийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид Та бүхэндээ түүхт ойн мэндийг дахин дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ШИНЭ МЭДЭЭ

Хот байгуулалт, дэд бүтцийн хороо хуралдлаа
2023.11.15


Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна
2023.09.21

БЗД-т зам завсарын ажил үргэлжилж байна
2023.08.29

Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна
2023.06.23

Нийслэлийн үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ
2023.06.21