МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.27
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Баялгийн сангийн тухай хууль орж ирэх үү?

УИХ-ын чуулганы 20236,10,27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Баялгийн сангийн тухай хууль орж ирэх ?

Бодит байдал дээр хэрэгжилт тааруу хуулийн хэрэгжилт ямар байдгийн жишээ Ирээдүй өв сан дээр харагдаж байна. Сан нэртэй сангийн яамны нэг данс. Сан уг нь удирдлага менежменттэй,үүнийгээ дагаад удирдан зохион байгуулж, өсгөн үржүүлдэг, үнэ цэнэ нэмэгдүүлдэг зорилго бүхий зүйлийг сан гэж байгаа. Одоо бол Сангийн яамны нэг данс. Хуулийн дагуу ажил хийгдээгүй, алдагдлын тооцвол их тоо гарна. Монгол Улс нүүрсний экспорт хийж эхэлснээс хойш их тоо яригдана. Баялгийн орлогоосоо нэг хувийг энэ санд орох ёстой.Засгийн газраас Баялгийн сангийн тухай хууль дээр ямар бодлого барих вэ, хууль орж ирэх үү?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ