МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.26
Хууль, эрх зүй

Н.Энхболд: Шүүх хүртэл явж байгаа бүх үйл явцад хуулийг чанд мөрдөх нь чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Н.Энхболд гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. 

"Хуулийн төслийг дэмжиж байна. Олон жил яригдсан, заавал шийдэх асуудлууд тусгагдсан. Зориг гаргаж оруулж ирсэнд талархаж байна. Хуулийн байгууллагуудын хариултууд хоорондоо зөрүүтэй зүйлс байна. Гэрчийн мэдүүлэг, нотлох баримт гэх мэт. Тэрийгээ жигдлэх нэн шаардлагатай байна. 

Сайн ч бай муу ч бай хууль л бол мөрдөгдөж байх ёстой. Ялангуяа шүүх хүртэл явж байгаа үйл явцад мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтэд шат шатандаа хяналттай байж, хуулийг тэгш мөрдөх хэрэгтэй.

Дэлхий дахинд том жишээ болсон АНУ-ын алдартай хөл бөмбөгчин хүн алсан нь нотлогддог. Ганцхан нотлох баримтыг хууль зөрчиж олж авсан гэх үндэслэлээр хэрэг шийдэлгүй хаагдсан байдаг. Ийм зүйлс дээр сайн анхаарах ёстой. Яг хуулийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж ажиллах ёстой. 

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн явцад засвар хийгдэх боломжтой."

ШИНЭ МЭДЭЭ