2023.10.26
Хууль, эрх зүй
Ш.Адьшаа: Эрүүгийн хуульд ойр, ойрхон өөрчлөлт оруулаад ямар үр дагавар гарахаа тооцоолох ёстой
УИХ-ын чуулганы /2023,10,26/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Энэ хуульд хэлэлцүүлгийн хувьд шийдэх, шийдэл гаргах асуудал бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэнэ гэдэг бол хүний эрхтэй холбоотой. Хэргийн хувь заяатай холбоотой. Нийгэмд хор учруулсан, энэ харилцааг зохицуулахад зориулсан ийм онцгой ач холбогдолтой. Өнөөдөр хүний эрхийг хангах талаасаа, ОУ-ын хүний эрхийг хангах тал дээр олон талын ач холбогдолтой. Гэхдээ ойр ойрхон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад ямар үр дагавар гарахаа тооцоолох ёстой. Нийгмийн сэтгэл зүйд олон сайн, муу зүйл бий болж байгаа. Нийгмийн сэтгэл зүйд тааруулан, хүний эрх гэсэн нэрийн дор хандаж болохгүй. Мөрдөх байгууллага, порукорор хоёр баахан хүмүүсийг барьж, цагдаж, хорьж хууль бус зүйл хийчихсэн юм шиг нийгмийн сэтгэл зүйд ойлгуулах нь зөв үү, буруу юу.
Энэ хуулиар мөрдөх байгууллага,порукорор хоёр шүүх эрх мэдэлд энэ хэргийн хувь заяаг даатгах нөхцөл байдал үүссэн. Шүүгч нараа ажлын бус цагаар яаж ажиллуулах вэ. Орон тоог нь нэмээд, төсөв нэмэх болон бусад зүйлийг энэ хуулиар тодорхой болгож өгье. Гүйцэтгэх ажил явуулах хэргүүдэд тодорхой хязгаарлалт тавьсан.Хөнгөн хүнд, ач холбогдолтой, холбогдолгүй хэрэг гэж байхгүй. Гүйцэтгэх ажил явуулж байхад олон хэрэг илэрдэг. 25 жилийн дараа ч хэрэг илэрч байсан. Ийм учраас Эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн илрүүлэлт энэ нөхцөл байдлаа тодорхой тооцоолж дүгнэлт хийж шаардлагатай. Аливаа зүйлийг нийгмийн шүүмжлэлээр шүүгээд байвал эрүүгийн хэрэг мөрдөх, шалгах гэмт хэргийг илрүүлэх нь амар асуудал биш .
ШИНЭ МЭДЭЭ
ХӨДӨЛМӨРЧ ХОТОН ТҮМЭНТЭЙГЭЭ УУЛЗЛАА
2024.06.21
Ажлын тайлан 2020-2024
2024.05.09
ЧИНГИСИЙН ТУЛГАНД АССАН ГАЛ УНТРАХ ЁСГҮЙ
2024.04.28
СУУРЬ НЬ БАТ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
2024.04.27