2023.10.19
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Дархан-Уул аймгийн дэд бүтэц өнөөдөр байгаагаасаа нэг дахин их хүн хүлээн авч чадахуйц дэд бүтэцтэй болсон

Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газрын хамтын хэлэлцээрийн дагуу, Австри улсын “Юни кредит” банкны санхүүжилтээр, эргэн төлөгдөх нөхцөлгүй 7,5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих "Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл"-ийн барилга угсралтын ажил эхэллээ.

Хүн амын шилжин суурьшилтаараа тэргүүлж, аж үйлдвэрийн төв болох ирээдүйд зорьж буй Монгол улсын 2 дахь нийслэл хэмээн нэрлэгдэх болсон Дархан-Уул аймгийн дэд бүтэц өнөөдөр байгаагаасаа нэг дахин их хүн хүлээн авч чадахуйц дэд бүтэцтэй болоод байгаа билээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Дарханчууд цэвэр усны уян ширмэн хоолойтой, ухаалаг усны тоолууртай болох юм.

ШИНЭ МЭДЭЭ