2023.10.12
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Ж.Сүхбаатар: Цэргийн албанаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн сэтгэл ханамж ямар байдаг вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөл санаачлагч болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"Тэтгэврийн тогтолцоо асуудалтай байгаа. Сая нэмэгдэхэд бага тэтгэвэр авч байгаа иргэд гомдол санал хэлсээр байдаг.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байгаа хүмүүсийн хамгийн бага тэтгэвэр авч байгаа хичнээн хүн байна вэ? дээр хэлсэн шиг тэтгэвэр нь бага нэмэгдсэн хүмүүсстанай салбарт байгаа юу? Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль хэлэлцэж байна гэхээр танай салбараас тэтгэвэрт гарсан хүмүүс тэтгэвэр маань нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй сонсож байгаа нь мэдээж.
Тухайн салбарт тулгамсан асуудлыг УИХ-аар шийдэж чадаж байна уу гэдгийг харна. Тиймээс энэ удаад тэтгэвэр нэмэхгүй тулгамдсан өөр асуудлыг шийднэ гэдгийг тодорхой хэлэх ёстой.
Төрийн тэтгэвэр тэтгэмжийн бодлогыг ойрын үед танай салбарт авах арга хэмжээг авах уу?"
Түүний асуултад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариуллаа.