НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх авто замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна
2023.10.06
Орон нутгийн хөгжил

Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх авто замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна

Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж буй. Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна.

Зайсангийн хос гүүрний эхнийхийг ашиглалтад оруулсан. Нийт ажлын явц 68 хувьд хүрсэн. Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто замын ажил 10 хувьтай байгаа. Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай байгаа агаад арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна.

ШИНЭ МЭДЭЭ