2023.10.05

Ж.Батжаргал: Банкны зээлийн хүүн доторх үйл ажиллагааны зардал хэдэн хувийг эзэлж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Мөнгөний бодлого орж ирж байна. Хэлэлцүүлгийн түвшинд сайжирна хэмээн ойлгож байна. Мөнгөний болон төсвийн бодлогынхоо уялдааг хангахгүйгээр энэ бүхийг хийх нь учир дутагдалтай. Хоёр талаас бодлогоо нэгтгэж, үндсэн парамитр аа зөв барьж явах тухай л асуудал байгаа юм.

Ирэх онд инфляцад нөлөөлөх хүчин зүйлсийг аваад үзэхээр, урд хөршийн байдал үүнд ямар нөлөөтэй байна?

Бид зээлийн хүүг бууруулах тухай их яриад, үнэхээрийн хүндрэл хямрал таарсан. Арга барахдаа мөнгө болон төсвийн бодлогоо уялдуулах замаар баялаг бүтээгчдийг дэмжье, хүүгийн зөрүү олгоё гээд байгаа. харин өнөөх рүү чиглэсэн гаргах ёстой мөнгөний ашиглалт, зорилтот түвшиндээ хүрэхгүй байна.

229 тэрбум төгрөгийн цаана, нэг их наяд төгрөгийн зээл зорилтот салбар руу чиглэх ёстой байсан. Гэтэл олгогдсон байдлыг нь харахаар нэг л өөр. Үүний учир шалтгаан юу вэ. Эрсдэлийнх нь 1/4 ийг төр хариуцан бодлогын чиглэл явуулаад байхад, банкны салбар төдийлөн идэвхтэй оролцож чадахгүй байна.

Эх үүсвэрийн өртөг үүн дээр нэмэх нь үйл ажиллагаа байх шиг. Үйл ажиллагааны зардал, ашигт ажиллагааны түвшин, зээлийн хүүгийн өртөг л гарах ёстой. Үйл ажиллагааны зардал ямар хувийг эзлээд байна, манайх хэдэн хувьтай байна?

ШИНЭ МЭДЭЭ