МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.05

Ц.Идэрбат: Ипотекийн зээлээс гадна Ногоон зээл олгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Та бүхний тараасан энэхүү материал дээр Монгол Улсын инфляцад нөлөөлж буй гадаад хүчин зүйлс харьцангуй байхгүй болсон гэхээр харагдаж байна.

Гадаад валютын албан нөөц 4 тэрбум төгрөг гарч, тээвэр логистикийн гацаа арилж, долларын ханш буурсан байна. Энэ мэтчилэн гадаад хүчин нөлөө харьцангуй буурч.

Гэтэл дотоодын хүчин зүйлс чинь харин инфляцад нөлөөлөөд байна гэх харагдаж буй. Үүнд дотооддоо үйлдвэрлэдэг мах болон гурилын үнэ ихээр нөлөөлөөд ыайна.

Инфляц өндөр байгаа учир та бүхэн бодлогын хүүгээ 13 хувьдаа бариад байгаа аж. Цаг үе харьцангуй гайгүй байхад, бодлогын хүүгээ ийм өндөр бариад байхаар бизнесийн зээлийн эргэлтүүд чинь багасаад байх шиг.

Инфляц чухамдаа юунаас болоод хөөрөгдөөд байна. Үүн дээр Монгол банк хариулт өгнө үү?

Ипотекийн зээлээс гадна Ногоон зээл олгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна!

ШИНЭ МЭДЭЭ