Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа
2023.09.18
Гадаад харилцаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохуны урилгаар энэ сарын 18-ны өдрөөс Хятад Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд энэ сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай албан ёсны уулзалт хийж талууд хоёр улсын харилцаа, тэр дундаа хууль сахиулах салбарын болон яамд хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Мөн талуудын 2022 оны 4 дүгээр сард байгуулсан яамд хоорондын 2022-2026 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийг цаашид илүү үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хууль сахиулах салбарын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд урт болон дунд хугацааны сургалтад тогтмол хамруулах, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах замаар туршлага солилцох, түүнчлэн хил дамнасан болон зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах талаар тохиролцсон болно.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас энэ сарын 19-21-ний өдрүүдэд тус улсын Жяньсү мужийн Ляньюньган хотноо зохион байгуулж буй “Даян дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцохын зэрэгцээ форумын үеэр зохион байгуулагдсан сайд нарын түвшний дугуй ширээний уулзалтад үг хэлж оролцов.

ШИНЭ МЭДЭЭ