Тээвэр бол улс үндэстний харилцааны нэгэн чухал гүүр
2023.09.25
Зам, Тээвэр

Тээвэр бол улс үндэстний харилцааны нэгэн чухал гүүр

Дэлхийн тогтвортой тээврийн чуулга уулзалтад оролцож байна.  Тээвэр бол улс үндэстний харилцааны нэгэн чухал гүүр. Зам хаана хүрнэ, тэнд зах зээл үүсч, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг тэтгэж, шинэ дэвшил авчирдаг.

Бид далайд гарцгүй ч газарзүйн байршлын хувьд түүнээс дутахгүй стратегийн өндөр ач холбогдолтой дамжин өнгөрөх байршил дээр оршин байдаг.

Монгол улс Ази, Европыг холбосон газар зүйн давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Улс” болох зорилтыг тавьж, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудад нэгдэж, идэвхтэй оролцогч байх нь туйлаас чухал.

Бид дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй агаарын тээврийн либералчлалын бодлогоо амжилттай хэрэгжүүлж, нийт 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж Олон улсын Иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

Мөн Ази-Европ, өрнө-дорныг холбосон агаарын тээврийн зангилаа төв болох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

БНХАУ-тай шинээр 4, ОХУ-тай шинээр 1 төмөр замын боомтыг ашиглалтад оруулна.

Мөн Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Монгол Улсаар дайран өнгөрөх 2 дахь автозамын коридорыг нээгээд байна. Цаашдаа Ази–Европыг холбосон авто замын 5 коридор, төмөр замын 3 коридорыг бий болгох замаар дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэр, логистикийн төв, хуурай боомтуудыг байгуулах, боомтуудын холболт, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахад чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ