2023.09.22
Орон нутгийн хөгжил
Тэсийн гол, Булнайн нурууны хамгаалалтын захиргаа шинэ байртай болно
Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эх зэрэг экосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумдын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн юм.
Уг тогтоолын дагуу Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байрыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд барихаар шавийг нь тавилаа. Энэхүү хамгаалалтын захиргаа 14 хүний орон тоотой байхаар батлагдсан. Хамгаалалтын захиргаа байгуулагдсанаар Тэсийн голийн эхийг хамгаалалтад авч, байгал орчин, хүрээлэн байгаа орчныг нөхөн сэргээж, нутгийн иргэд ажлын байраар хангагдах боломжтой болно.
УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэдтэй уулзлаа
Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, тойрогтоо хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа. Цэцэрлэг сумын иргэдийн зүгээс Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ авах буюу Тендер сонгон шалгаруулах процесс хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоохдоо газрын дор болон хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг дахин шинэчлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг тавилаа.
Түүнчлэн, Цэцэрлэг сумын иргэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд төдийлөн хамрагдаж чаддаггүй тул Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулж, иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сумандаа цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж байв. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 538 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, Хөвсгөл аймгийн төрийн байгууллагын ажилчид иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22