Төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж байж нийтийн тээврийн хөгжилд ахиц гарна
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн салбарынхантай уулзаж, Улаанбаатар хотын нийтийн тээврийг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож ярилцлаа.
Арав гаруй жилийн хугацаанд орхигдуулсан нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчилж, хөгжүүлэх шаардлагатай. Дан ганц 1225 автобусаар парк шинэчлэл хийгээд энэ салбарын хүртээмж хангалттай хэмжээнд сайжрахгүй. Дахиад харилцаа хандлага, цэвэрлэгээ үйлчилгээ, хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд хувийн хэвшлүүд бас хичээх ёстой.Мөн систем, маршрутын шинэчлэлд нийтийн тээврийн компаниуд хамтарч, ойлголцож байж үр дүнд хүрнэ.