“Итгэл-2023” төслийг улсын хэмжээнд үргэлжлүүлнэ
2023.09.08
Хууль, эрх зүй

“Итгэл-2023” төслийг улсын хэмжээнд үргэлжлүүлнэ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.6-д “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон уг сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.” гэж заасан.

Энэ дагуу "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах Зөвлөлийн Ээлжит хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 08-ны боллоо.

Тус хуралдаанаар дээрх сангаас 2023 онд санхүүжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, баталсан бөгөөд иргэдэд хорт зуршил, архи, согтууруулах ундааны эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж, нийгмийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх “Итгэл-2023” төслийг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг олонхын саналаар дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ