Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа
2023.09.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта тэргүүтэй тус улсын хөлбөмбөгийн холбооны багш, дасгалжуулагчид Монголд иржээ. Өнөөдөр Монголын 8-14 насны 120 хүүхдэд зориулсан “Itallian soccer camp” зуны сургалт эхэллээ.

Италийн багш, дасгалжуулагчид, алдарт хөлбөмбөгчдийн олгодог энэхүү сургалт нь 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд хөлбөмбөгт хайртай дэлхийн 30 гаруй орны хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг нь биелүүлдэг хөтөлбөр болоод байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол дахь хөлбөмбөгийн талбайд сургалтыг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан болон хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта, тус улсын багш дасгалжуулагчид оролцож, нөхөрсөг тоглолтыг хийсэн юм. Мөн энэхүү сургалтад хамрагдахаар шалгарсан Монголын өсвөрийн 120 хүүхэд алдарт хөлбөмбөгчин, багш дасгалжуулагчидтай уулзлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “...Италийн хөлбөмбөгийн хүүхдийн сургалт дэлхийн олон мянган хүүхдийн мөрөөдлийг биелүүлсээр ирсэн. Анх 2011 онд буюу 12 жилийн өмнө Италийн хөлбөмбөгийн баярт шалгаран оролцсон анхны таван Монгол хүүхэд спортын карьераа эхлүүлэхээр тус улсыг зорьж байсан. Та бүхэн санаж байгаа бол XX зууны домогт тамирчдын нэг, Италийн “АС Милан” клубын ахлагч-асан Франко Барези Монголд ирж байсан. Тухайн үед Монгол хүүхдүүдээс шалгарч байсан таван хүүхдийн нэг Г. Ганбаяр өнөөдөр Европын лигт амжилттай тоглож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин болсон.

Харин өнөөдөр алдарт хөлбөмбөгчин Жанлука Замброта Монголд ирсэн байна. Итали бол дэлхийн дөрвөн удаагийн аварга баг. Тийм хүчирхэг багийн дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин Монголд ирнэ гэдэг манай орны олон олон хүүхэд, залуусын мөрөөдрийн галыг нь бадраасан үйл явдал болж байна…” гэлээ.

Харин дэлхийн аварга, алдарт хөл бөмбөгчин Жанлука Замброта Монголын хөлбөмбөгт хайртай хүүхдүүдэд хандан “...Ямар ч үед хөл бөмбөгийн талбайд орж ирэхэд миний сэтгэл маш их хөдөлдөг. Хүүхэд бүхэн мөрөөдөлтэй байгаарай. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зорино гэдэг хамгийн сайхан зүйл байдаг…” хэмээв.

Өнөөдрийн сургалтад оролцохоор 1200 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд 8-14 насны 120 хүүхэд шалгараад байна. Тэдний дундаас ур чадвараараа шалгарсан 3-5 хүүхдийг Итали улсад сургалтад хамруулах юм. Сургалтад хамрагдсан хүүхдүүдэд хөлбөмбөгийн тоглолтын хувцас бэлэглэж, сертификат олгоно.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0029
Controller Execution Time ( User Module / Page )  0.5483
Total Execution Time  0.5512
  GET DATA  
$_GET['id']   11327
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,825,888 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/92029
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11327' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11327' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11327 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11327'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11327' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11327 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11327' 
0.1651   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '92029' 
0.3722   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11327 OR `map`.`user_id` = 11327) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)