![Шинэ сэргэлтийн таван тойрог хөтөлбөрөөр бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбоно](http://byambatsogt.mn/media/news/original/2023/09/04/1bbb64b1659d7d5c37029bd53f680ad8.jpg)
2023.09.04
Зам, Тээвэр
Шинэ сэргэлтийн таван тойрог хөтөлбөрөөр бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбоно
Сайншандыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Дорнодыг- Сүхбаатартай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Улиастайг- Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина.
Мөн урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал: Одоогоор Алтанбулаг-Зам-Үүд АН-3, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур АН-4 чиглэлийн авто замын хоёр коридортой байна.
Тэгвэл ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ хөтөлбөрийн хүрээнд:
БАГА ИЛЭНХ-ШИВЭЭ ХҮРЭН, БУРГАСТАЙ-АРЦ СУУРЬ, ЭРЭЭНЦАВ-БИЧИГТ гэсэн авто замын 3 ШИНЭ КОРИДОР-ыг нэмж байгуулна.
Мөн хэвтээ чиглэлд ЦАГААННУУР-СҮМБЭР, ЦАГААННУУР-УЛЬХАН боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болно.
Түүнчлэн ирэх 2024 онд хамгийн их эвдрэлтэй болсон Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай,, Баянхонгор зэрэг аймгийн нийт 660 гаруй км авто замд их засвар хийнэ.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://byambatsogt.mn/media/news/106x106/2023/12/05/4ba3e083e1177c22de9e0b1a14777c7d.jpg)
![](http://byambatsogt.mn/media/news/106x106/2023/12/05/0f34d24bacbe94d69a3188ca7f265343.jpg)