Сонгинохайрхан дүүрэг “Түр хамгаалах байр”-тай боллоо
2023.08.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сонгинохайрхан дүүрэг “Түр хамгаалах байр”-тай боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд СХД-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын түр хамгаалах байрыг ашиглалтад оруулж дүүргийн захиргаанд хүлээлгэж өглөө.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдвард Фабер, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Хосбаяр, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Төслийн хүрээнд бид Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг Налайх дүүрэг гэсэн дөрвөн түр хамгаалах байрыг байгуулж орон нутагт хүлээлгэн өгсөн. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын түр хамгаалах байрыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, энэ гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхийн төлөө хамтран ажилладаг та бүхэндээ Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье” гэв.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдвард Фабер төслийн талаар “Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Жендэрийн үндэсний хороо болон иргэний нийгмийн байгууллагуудтай нэлээдгүй төсөл хөтөлбөрүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Үүний нэг нь Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч даван туулагчийг хамгаалахад чиглэсэн төслийг онцлохгүй байхын аргагүй. Бид төслийн хүрээнд нийт таван түр хамгаалах байр байгуулсны хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байдлаар зориулагдсан” гэлээ.

Улсын хэмжээнд гэр бүлийн хохирогчийг хамгаалах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв зэрэг нийт 35 байр үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар 2100 гаруй хохирогч иргэдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үйлчилгээг үзүүлээд байна. Хохирогчийг түр хамгаалах байранд байрлуулснаар амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүй, нийгмийн халамж, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль зүйн туслалцаа дэмжлэг үзүүлдэг ач холбогдолтой.

Цаашид төслийн санхүүжилтээр байгуулсан түр хамгаалах байрны үйл ажиллагаа, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг дүүргийн засаг захиргаа хариуцаж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хүргэж ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0100
Controller Execution Time ( User Module / Page )  0.3851
Total Execution Time  0.3952
  GET DATA  
$_GET['id']   8941
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,720,952 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/91857
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '8941' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '8941' 
0.0002   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 8941 
0.0002   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '8941'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '8941' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 8941 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '8941' 
0.0001   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '91857' 
0.3660   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 8941 OR `map`.`user_id` = 8941) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)