Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусгаар тогтнолын 77 жилийн ой тохиолоо
2023.08.17
Гадаад харилцаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусгаар тогтнолын 77 жилийн ой тохиолоо

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусгаар тогтнолын 77 жилийн ой  тохиолоо. Монгол Улсад ажиллаж амьдарч буй энэтхэгчүүд энэ өдрийг тус улсын ЭСЯ-ны байранд монгол анд нөхдийн хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн Монгол Улсад суугаа гадаадын орнуудын Элчин сайд нар, манай улсын төр, засаг, нийгэм, шашны байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М.П.Сингх хэлсэн үгэндээ,

Монгол Улс нь Энэтхэг Улсын оюун санааны хөрш, түүхэн найрамдалт харилцаатай орон байсаар ирснийг онцлон, газрын тос боловсруулах үйлдвэр, мэдээллийн технологийн төв, “Найрамдлын сургууль” зэрэг Монгол Улсад хэрэгжүүлж буй бусад төсөл хөтөлбөр нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Тэрбээр, Энэ 7 хоногт Газрын тос боловсруулах шинэ үйлдвэрийн гэрээнд гарын үсэг зурах түүхэн үйл явдал тохиож байна. Хоёр орны хамтарсан энэ үйлдвэрийн эхний шатны гүйцэтгэл 95 хувьтай болж, 2 болон 3 дахь шатны бүтээн байгуулалт ид дундаа өрнөж байна. Монгол-Энэтхэгийн найрамдлын хамтарсан ЕБС-ийн барилгын ажил эхэлж байна. Энэтхэг Улс цаашид Монгол Улстай тогтоосон харилцаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Түүнчлэн Тусгаар тогтнолын ойг дэлхий даяар бүх энэтхэг хүн тэмдэглэж байна. Энэ ой нь Энэтхэг улсын шинэ үеийн эхлэл юм. Энэтхэг Улс нь одоогийн байдлаар дэлхийн 5 дахь том эдийн засагтай орон болж байгаа. Таван жилийн дараа эдийн засгаараа 3 дугаарт орох зорилт тавин ажиллаж байна хэмээн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ